Домогт хөлбөмбөгчин Пеле эмнэлгээс гарав

Twitter Print
2021 оны 10-р сар 01-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле өнгөрсөн пүрэв гарагт Сан Паулогийн эмнэлгээс гарчээ. Сан Паулогийн эмнэлгээс гаргасан албан ёсны мэдэгдэлд Пеле бүдүүн гэдэсний хавдар авахуулах мэс засал хийлгэсний дараах хими эмчилгээнд хамрагдана хэмээн бичсэн байна. Тэрээр Сан Паулогийн Альберт Эйнштейний нэрэмжит эмнэлэгт сар орчим хэвтээд гарч байгаа ба өнгөрсөн сарын 4-нд бүдүүн гэдэсний хавдар авахуулах мэс засалд орохоосоо өмнө тус эмнэлэгт хэвтсэн байсан аж. Мэс заслын дараа Пеле эрчимт эмчилгээний тасагт хэд хэдэн удаа шилжсэн ба гэр бүлийнхэн нь түүний биеийн байдлын талаар тогтмол нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлж байсан юм. Эмнэлгийн зүгээс ч мөн адил түүний биеийн байдал тогтвортой байгааг онцолжээ. Хөлбөмбөгийн дэлхийн 3 удаагийн аварга Пеле энэ сарын 23-нд 81 насыг зооглох аж. Өнгөрсөн лхагва гарагт Пелегийн АНУ-д амьдардаг охин Кели аавынх нь биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарч, эмчилгээгээ гэртээ үргэлжлүүлэн хийлгэхээр болсон учраас тэрээр АНУ руу буцаж буй талаараа нийгмийн сүлжээнд бичжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.