Тав тухын бүсээс гарах энгийн арга

Twitter Print
2021 оны 10-р сар 13-нд 08:32 цагт
Мэдээний зураг,

Биднийг идэвхгүй, мохоо, эрч хүчгүй болгодог зүйл нь тав тухын бүс буюу comfort zone байдаг. Эндээ нэгэнт уягдсан бол гарахад амаргүй болдог. Гэхдээ нэгэн энгийн арга үүнийг давахад тусалдаг. Үүгээр ч зогсохгүй айдсаа давах, өөртөө итгэх итгэлээ олж авах, эрч хүчээ нэмэх, энергиэ мэдрэх, биеэ чийрэг өлчир болгоход ч хүртэл тустай энэ арга бол хүйтэн шүршүүрт орох юм.

Мэдээж хамаагүй орохгүй л дээ. Эхлээд өөрийн ордог хэмд орж байгаад дараа нь 15-20 сек дан хүйтэн усаар биеэ шүршинэ. Тэгээд дахиад нөгөө өөрийн дассан хэмд орно. Чухал зүйл бол дуусгахдаа хүйтэн усаар биеэ булхаж дуусгах хэрэгтэй. Дуусаад хүйтэн усанд норгосон алчуураар биеэ зүлгэх нь сайн байдаг.

За ингээд сураад дадаад авбал бидний сэтгэл зүйд том өөрчлөлт мэдрэмж төрдөг шүү. Үүнийг гагцхүү биеэр хийж байж мэдрэх боломжтой. Бас эрүүл мэндэд ч багагүй ашиг тустай нь ойлгомжтой байх.

Эрүүл энх, амьдралынхаа мөч бүрийг цоглог, цоо шинэ мэт мэдэрч яваарай гэж хүсье.

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.