МУИС-ыг удирдаж байгаа МАН-чдын хууль бус үйлдэл Ерөнхийлөгчийн анхааралд хүрчээ

Twitter Print
2019 оны 12-р сар 20-нд 13:35 цагт
Мэдээний зураг,

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг НАМ-чидаа хамгаалах эсэхийг харах үлдэж байна!!!!

Монголын оюун санаа, эрдэм мэдлэгийн түүчээ болсон МУИС-ийг МАН-ын улаан намчид удирдаж, тэдний хууль бус үйлдлээс жирийн эрдэмтэн багш , оюутнуудын эрх ашиг хохирч байгааг би удаа дараалан бичиж буй. Өнөөдөр МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр МАН-д удирдах албан тушаал хашиж байсан Я.Төмөрбаатар, дэд захирлаар МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Ундрам ... гээд бүхий л хариуцлагатай албан тушаалд нь МАН-ын гишүүд томилогджээ. Тэд МУИС-ийн эрдэмтэн багш нарыг намын харьяалал, үзэл бодлоор нь ялгаварлаж,хууль зөрчсөн маш олон үйлдлийг хийж байна.

МУИС-д 30 гаруй жил ажилласан профессор багш МАН бүлэглэл өөрийг нь яаж хавчин гадуурхаж, хууль бус зүйл хийж байгаа тухай салбарын сайд болон төрийн 3 өндөрлөгт захидал бичжээ. Товчлон дурдвал:

1. Тэрээр тэнхимийн эрхлэгчийг сонгох санал хураалтад хамт олноосоо хамгийн олон санал авсан ч өөр хүнийг тэнхимийн эрхлэгчээр томилсон.

2. МУИС-ийн Эрдмийн Зөвлөлөөр хэлэлцэж батласан дүрмээс давсан хурлын протоколоор зэрэглэлийг нь бууруулж, профессор багшаар ажиллах эрхийг нь хассан.

3. Бүтээлийн чөлөөг нь хүчингүй болгож, цагийн ачааллыг буруу тооцож олон цагийн хөдөлмөрийн үр дүнг нь үнэгүйдүүлсэн.

4. Намчдын энэ дарамтыг тэсэлгүй өнөөх багш тэтгэвэртээ гарч, МУИС-даа зөвлөх профессороор ажиллах өргөдлөө өгсөн байна. Гэтэл тэтгэвэрт гарах хүсэлтийг нь шийдсэн мөртлөө, зөвлөх профессороор ажиллах боломжгүй болгожээ. МУИС-д насаараа ажилласан багш байтугай цөөн жил ажилласан багшид ч тэтгэвэрт гараад зөвлөх профессорын зэрэглэлд тодорхой хугацаанд ажиллах журам байдаг ч үүнийг зөрчсөн байна.

5. Улмаар МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар БСШУСЯ руу бичиг явуулж уг багшийг Улс төр судлалаар Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлөөс хасуулах санал хүргүүлсэн зэрэг хууль бус үйлдлүүдийг илчилж төрийн 3 өндөрлөгт захидал бичжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас МУИС-ийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны талаар ирүүлсэн өргөдөд гомдлыг шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт шилжүүлжээ.

Баасанжавын Отгон-н зураг.

Сэтгүүлч Б.Отгон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.