Домогт Мохаммед Алигийн тухай баримтат кино хийжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Манай гарагийн хамгийн алдартай боксын тамирчин М.Алигийн бие улам мууджээ. Мэргэжлийн рингэнд 61 тулаан хийхдээ 56-д нь ялалт байгуулж, таван удаа ялагдсан тэрээр өөрийнх нь тухай хийсэн киноны нээлтэнд хүрэлцэн ирж чадаагүй аж. Түүний дүү Рахман Али хэлэхдээ “М.Алигийн бие муу байна. Паркинсоны өвчний улмаас ярьж ч чадахгүй болсон. Би ахтайгаа киноных нь тухай ярилцаж чадаагүй” гэсэн юм.

Тэрээр 1942 оны нэгдүгээр сарын 17-нд Нэгдсэн улсын Кентакки мужийн Луисвилль хотод төржээ. Киссауис Клей нэртэй байсэн тэрээр бүхий л амьдралаа бокст зориулж, үүнийхээ ачаар 7 тэрбум хүний дундаас хамгийн шилдэг боксчин хэмээн нэрлэгдсэн аж. Анх сонирхогчын төрөлд өрсөлдөж, 1960 оны Ромын Олимпийн 81 кг-д алтан медаль хүртсэн. Харин 1964 онд Исламын шашин шүтэх болсноор нэрээ сольж Мохаммед Али нэрийг авчээ. 1967 онд Нэгдсэн улсын армид татагдаж, Вьетнамын дайнд оролцох тушаал өгсөн байна. Гэтэл М.Али дайныг эсэргүүцэж, армид алба хаахаас татгалзсан юм. Үүнийхээ хариуд АНУ-ын хуулийн дагуу боксын бүх шагналаа хураалган, дөрвөн жил гаруй хугацаанд рингэнд гараагүй.

Энэ бүгдийг эсэргүүцэж сонирхогчын бокст тоглохоос татгалзжээ. Үүгээр зогсохгүй Олимпийн алтан медалиа Атлантын далай руу шидэж мэргэжлийн бокст тоглохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Энэ л үеэс урдаа таарсан бүх өрсөлдөгчөө сөхрүүлж хүнд жингийн дэлхийн аварга цолыг гурван удаа хүртсэн юм. Мэргэжлийн боксын хүнд жинд өөрийн нэрийг арилашгүй тодоор үлдээсэн К.Клейгийн намтар, түүхийг өгүүлсэн “I am Ali” нэртэй баримтат кино ирэх сарын 28-нд нээлтээ хийнэ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.