Лалын мута ёс буюу "секс жихад"

Twitter Print
2015 оны 11-р сар 27-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Сири, Иракийн нутаг дэвсгэрт аллага явуулж байгаа “Лалын улс”-ын дайчдад лалын ертөнц хамаг байдгаараа туслахыг эрмэлзэх болжээ. Лалын эмэгтэйчүүд ч энэ үйлст хувь нэмэр оруулахыг хичээж, тэр дундаа лалын дайчдад бие махбодь, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр “секс жихад” гэх аян өрнүүлж “Лалын улс” руу үерийн ус мэт цутгаж байгаа юм байх. Австрали, Малайз бүр Их Британиас хүртэл Сири, Иракт ирж байгаа лалын шашин шүтлэгтэй залуухан бүсгүйчүүд лалын жихадуудад "секс комфорт" өгөх юм гэнэ. Гэвч тэдний санасан сэдсэн нь ихэнхи тохиолдолд буруугаар эргэдэг байна.

Тухайлбал Босни гаралтай Австрийн иргэн, 17 настай Самра Кесинович болон 15 настай Сабина Селимович нар Сирид очоод хэдэн сар болохдоо тамаа цайж, арга ядахдаа эргүүлж аваач гэж эцэг эхдээ захидал илгээсэн аж. Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Вена хотоос мордож " Лалын улсын төлөөх ариун дайнд" оролцохоор Сирид очоод Чечений залуучуудаас жирэмслэсэн болохыг Австрийн Österreich сонин баримт нотолгоотойгоор мэдээлсэн байна.

1990-ээд оны үндэстэн ястны хоорондын дайны үеэр Боснийн Герцеговинаас зугтаж Австрид орогносон гэр бүлээс гаралтай эл хоёр бүсгүй жилийн өмнөөс Чечен гаралтай цагаачлагчидтай танилцаж, лалын хэт туйлширсан үзэл баримтлалтай болж эхэлсэн бөгөөд сургуулийнхаа барилгын ханан дээр "Би "Аль-Каида"-д хайртай” гэж хүртэл бичиж дуулиан тарьж байсан аж. Дараа нь тэд өөрсдийн Facebook хуудсанд лалын туйлширсан байгууллагын уриа барьсан, лал эмэгтэйчүүдийн хувцастай авахуулсан зургаа байнга тавьдаг болсон бөгөөд дөрөвдүгээр сард алга болохынхоо өмнө: "Биднийг битгий хайгаарай. Бид Аллахт зүтгэж, түүний төлөө амиа өргөхөөр явлаа" гэсэн зурвас үлдээсэн байжээ. Харин тэр үед эцэг эхчүүд нь тэдний энэ үгэнд итгэхгүй байгаа, лалын дайчид өмнөөс ийм мэдээлэл тавьсан байж болно хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан байна. Британийн Daily Express сонинд онцолсноор тэдний охидыг хуурч, хүчээр авч явсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Харин International Business Times сонинд тэмдэглэснээр Самра Кесинович саяхан эцэг эхтэйгээ холбоо барьж, гэртээ харихыг хүсэж байгааг хэлж, тусламж гуйсан байна. Гэвч тэднийг олж авна гэдэг тун найдваргүй, учир нь “Лалын улс”-ын нийслэл гэж зарласан Сирийн хойд хэсгийн Ракка хотод байгаа, дээр нь тэд өөрсдийн Facebook хуудсаар лалын даврагчдын анхаарлыг онцгой татахаар “секс жихад”-ыг сурталчлан уриалж байсан аж. Австрийн ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карл-Хайнц Грюндбекийн тэмдэглэснээр, тэдгээр бүсгүйчүүд “Лалын улс”-ын үзэл суртлын машины "үндсэн хөдөлгүүр" болсоны дээр өөрсдийнхөө нэрээр хил нэвтрэн гарч чадахгүй, дээр нь тэд Венад эргэж ирлээ ч эрүүгийн хуулийн "Террорист байгууллагын гишүүн болсон" гэх зүйл ангиар шоронд ял эдлэх аж.

Лалын дайчид дэлхий нийтийн анхаарлыг татахын тулд сүүлийн үед “секс жихад” хөтөлбөрт онцгой анхаарал хандуулах болсон байна. Лалын Халифат улс тунхагласан гэх Сирийн Алеппо хязгаарт Аллахын дайчдад эхнэр олж өгөх гэр бүлийн товчоо хүртэл нээгдсэн бөгөөд тэндээс Лондонд байрладаг "Хүний эрхийг хамгаалах хяналтын Сирийн төв" байгуулагад захиалгаа явуулж эмэгтэйчүүд бүсгүйчүүд олж авдаг тухай NEWSru Israel цахим хуудас онцлон мэдээлжээ.

"Секс-жихад"(арабаар "жихад аль-никах") гэх энэ ойлголт саяхнаас буюу 2013 онд гарч ирсэн бөгөөд лалын туйлширсан алан хядагчдын толгойлогчид  суннит шашин шүтлэгтэй эмэгтэйчүүдийг Сирид ирэхийг уриалж, ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг, буруу номтнуудын эсрэг тулалдаж байгаа дайчиддаа бие, сэтгэлийн жаргал эдлүүлэх ариун үйлсэд уриалах болсон байна. Үүний тулд Коран судрын дөрөвдүгээр сурын 24-р аятад мута буюу "зуурдын гэрлэлт" гэх ариун ёсон байдгийг дурьддаг аж. Мута ёсны дагуух зуурдын гэрлэлт нэг өдрөөс 99 хүртэлх хугацаанд хүчин төгс байдаг бөгөөд энэ хугацаанд эмэгтэй хүн эхнэр, гэрийн эзэгтэйн бүхий л эрх дархыг эдэлдэг байна. Харин лалын шашныханд энэ ёсыг хуульчилсан янхандалт гэх шүүмжлэл байдаг бөгөөд ердөө ганц өдөр, эсвэл бүр бага хугацаанд "эхнэртэй байсан" эрчүүд зуурдын эхнэртээ мөнгө төлөх ёстой гэж үздэг байна.  Лалын ертөнц нэг иймэрхүү.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.