Хөвгүүдээ хайрлая

Twitter Print
2022 оны 03-р сар 30-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн харилцааг харж байхад миний хамгийн сэтгэл өвддөг зүйл бол эрэгтэй хүүхэд билээ.

Ялангуяа дүү нь эсвэл ах/эгч нь эмэгтэй хүүхэд байвал эрэгтэй хүүхэд яаж ийгээд л дарагдаж байдаг. Мэдээж аав ээж энэ харилцаагаа анзаардаггүй. Магадгүй эр хүн хатуу хөтүү өсөх хэрэгтэй гэж боддог байх. Тийм биш шүү. Хүүгээ дээдлэн хүндэл. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Маш тэнцвэртэйгээр баланслаарай.

Сайн анзаарах юм бол хайр халамж дутмаг, эр зориггүй, сэтгэл гундуу, харц нь хоосон байх нь олонтой. Бид эр нөхрөөсөө юу хүсдэг билээ. Тэгвэл эрэгтэй хүүхдээ ирээдүйд бэлтгэх нь чухал.

Эхнэрийнхээ харцанд дальдчин, хувийн орон зай байхгүй, өөрийгөө хайрлаж мэддэггүй, хүндлэл хүлээж чаддаггүй, сэтгэл мэдрэмжээ хувааж гадагшлуулдаггүй ийм л эр нөхөр байгаасай гэж хүсээгүй бол хүүгээ сайн хайрлаарай. Хүүдээ амьдрал зааж өг. Хүүтэйгээ сайн харилц. Сайхан хоол хийж өг. Болзоонд урь. Сайн мууг зааж өг.

Нөхрийнхөө толгой дээр гараад суучихсан асар олон эмэгтэйчүүд байдаг. Намайг л хайрлах ёстой гэж боддог, хамаг байдаг мөнгийг нь хуу хамдаг, гэр орноо цэвэрлэж арчилдаггүй, байгаагаа зүлгэж гамнадаггүй, авир ааш гэж авах юм байхгүй, хар уур нь дэндсэн, хахир муухай зантай эмэгтэйчүүд байгааг зоригтойхон хэлье дээ. Ийм ээжийн дэргэд байгаа хүү ямархан байхыг нэг бодож үзээрэй.

Хүүгээ уйлахаар нь сайн уйлуул, тэвэр, хайрла, бусдаас бүү ялга.

Эрэгтэй хүүхдээ

Өөрийгөө хайрладаг

Өөрийгөө үнэ цэнэтэй гэж мэддэг

Уйлснаар сул дорой биш гэж ойлгуулах

Хувийн орон зайтай байх

Үзэл бодлоо илэрхийлэх зоригтой

Өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг

Цаг зарцуулж чаддаг

Эрүүл мэндээ хамгаалдаг

Мөнгө зарцуулж чаддаг

Хайрлуулах эрхтэй гэдгээ мэддэг

Санаа бодлоо хувааж чаддаг

Чадвартай

Заримдаа хувиа хичээдэг байхад зүгээр гэж ойлгуул.

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.