Ээнэгшил хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн сууснаас тухайн хүний насан туршийн амьдрал шалтгаалдаг

Twitter Print
2021 оны 02-р сар 21-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Сэтгэл зүйд ээнэгшил гэдэг нэг ойлголт байна аа. Ээнэгших буюу асран хамгаалагчтайгаа сэтгэл зүйгээрээ холбоо тогтоох тухай ойлголт (сэтгэл зүйч Jon Bowlby, Mary Ainsworth, Main болон Solomon) 0-6 насны хүүхдийн сэтгэл зүйд энэ мэдрэмж анх хэрхэн сууснаас тухайн хүний насан туршийн амьдрал шалтгаалдаг гэж үздэг юм байна.

1. Аюулгүй

Аав ээж нь хүүхдээ хайрлаж, энхрийлж, анхаарч, хамгаалж байгаагаа мэдрүүлж өсгөсөн. Нэг өдөр юмуу нэг хэсэгтээ завгүй байсан ч тэр өдөртөө, эсвэл дараа нь учраа хэлж уучлал гуйж, ярилцаж, ойлгож, сэтгэл зүйн хэрэгцээг нь нөхөж чаддаг байсан. Ийм хүүхдүүд насанд хүрээд хэнтэй ч нийцтэй, эрүүл сайхан харилцаатай, аливаад тайван хандаж, бүхнийг зүй зохистой аргаар шийдэж чадахуйц хүмүүс болдог гэнэ.

2. Зайлсхийгч

Аав ээж нь орхиж явах үед уйлж уурладаг боловч буцаж ирнэ гэдгийг мэддэг. Тиймээс эцэг эх нь дэргэд байна уу, өөр хүн байна уу тэдэнд нэг их ялгаагүй болдог. Насанд хүрээд бусдаас өөрийгөө тусгаарлаж, хана хэрэм босгодог, хүйтэн хөндий, хараат бус амьдрах хүсэлтэй, ганцаараа чадна гэдэгтээ итгэдэг хүн болох нь түгээмэл.

3. Санаа зовогч

Аав ээж асран хамгаалагч нь хангалттай ойр байж ээнэгшүүлж чадаагүй. Орхиж явах бүрт нь маш их шаналж, ганцаарддаг байсан. Том болоод нойтон хамуу шиг бусдад наалдамхай, ямар ч харилцаанд сэтгэл ханамжгүй, хэрүүл зарга, гомдол гутралаар харилцааг дуусгах хандлагатай хүн болдог.

4. Замбараагүй

Эцэг эхээсээ зайлсхийж, эсэргүүцэж, хайраар дутаж өссөн. Эцэг эх, асран хамгаалагчийн зохисгүй, тааламжгүй зан үйлийн хохирогч. Ингэж өссөн хүүхдүүд, хүмүүсээс дөлж зугтдаг, ойртож даслаа гэхэд сандарч тэвддэг, хүнд итгэхгүй, байнга хардаж сэрдэж, хүнийг ч өөрийгөө ч зовоомтгой хүн болох магадлал их. Хэнийгээ дуурайхаараа ийм болчихдог байнаа?! гэж үглэхээс урьдаар хэн болгож өсгөхөө бодох л ёстой юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.