
Амьдрал яахав, болж л байна, хоёр идэхгүй, хоосон хонохгүй, байрныхаа зээлийг чадан ядан төлөх аядаад яахав болж л байна... Өнөөдөр "амжиж дэвжиж" яваа залуучуудын амнаас гарах үг энэ. Эцэг эхээсээ "зулгааж" олсон хэдэн төгрөгөөр зээл авч байртай болсон залуусын орон байр гэвч даан ч өрөвдөлтэй умгар. Хажуу айлынх нь хамаг бүгд сонсогддог, өөрснөө ч чангахан шиг алхаж гишгэж чадахгүй зовлонтой. Дээр нь өрөөний элдэв догол, дам нуруунд нь таарсан тавилга хүртэл сонгоход бэрх, ерөөсөө л нэг хэвэнд хийгээд цутгачихсан мэт уйтгартай дүр зураг угтдаг. Харин таагүй энэ бүхнийг өөрчлөх ганц зүйл бол ухаалаг дизайн чимэглэл болдог учиртай. Нэгэнт шийдээд ард нь гарчихвал гэрт тань сэтгэл санаа өргөсөн дулаан уур амьсгал, өнгө будаг бүрдэнэ. Доор харуулсан загвар дизайны шийдэл зай багатай умгар орчинг өөрчлөх санаа шийдэл өгнө гэдэгт найдаж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505