Нийслэлийн өдрөөр нийтийн тээврийн автобус 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойн өдөр энэ сарын 29-нд тохионо. Энэ өдөр Их эзэн Чингис хааны талбайд анх удаагаа парад зохион байгуулахаар болжээ. Парадад төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, их дээд сургуулиуд зэрэг 30 гаруй байгууллагын 8000 орчим ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцохоор бүртгүүлсэн байна.

Олон улсын хэмжээнд хотуудын баяраар зохион байгуулдаг нэгэн том арга хэмжээ нь тухайн хотын даргын нэрэмжит парад байдаг. 

Парадад сонирхсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд оролцох бүрэн боломжтой аж.

Мөн энэ өдөр нийслэлийн иргэдэд зориулсан хоолны амталгаат худалдаа, их хотын хямдрал, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм.

 Тэнгис, Өргөө кино театрууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

Монголын Үндэсний музей
 
Чойжин ламын сүм музей
 
Богд хааны ордон музей
 
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
 
Уран зургийн галлерей
 
Монголын Театрын музей
 
Улаанбаатар хотын музей үнэ төлбөргүйгээр иргэддээ үйлчлэхээр боллоо.
Нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн адил 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болсон байна.

Их хотынхоо ойн өдрөөр их хотын иргэд та бүхнийг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулах парад болон бусад арга хэмжээнд идэвхтэй оролцохыг Нийслэлийн Соёл урлагийн газраас уриаллаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.