Шинэ улирал эхлэхэд 14 хоног үлдлээ

2014 оны 10-р сар 14-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд таван тоглолт боллоо. “Шарлотте Хорнетс”-“Орлэндо Мэжик” 99:97, “Торонто Рэпторс”-“Нью Йорк Никс” 81:76, “Чикаго Буулз”-“Денвер Нагеттс” 110:90, “Хьюстон Рокетс”-“Финикс Санс” 95:92, “Юта Жаз”-“Лос Анжелес Клипперс” 102:89-өөр хожсон аж. Өнөөдөр Д.Ховард, Ж.Харден нар тоглоогүй ч “Пуужингууд”-аас Т.Жонс 18 оноо, 7 самбар, И.Каниан 16 оноо, Т.Даниелс 12 оноогоор багийн нөхдөө тэргүүлж, гурав дахь ялалтаа байгуулсан. Харин Финикс хотын “Нарнууд”-аас таван тоглогч 10-аас дээш оноо авсан ч төгсгөлийг амжилттай хийж чадсангүй. Зочин багаас Э.Белидес 13 оноо, Г.Драгич 12 оноо, Э.Толливер 10 оноо, И.Томас 10 оноо, Э.Баррон 10 оноо, 13 удаа самбараас бөмбөг авч дабль-дабль хийжээ.

Шинэ улирлын өмнөх хяналтын тоглолтонд “Клевлэнд Кавалейрс”, “Бруклин Нэтс”, “Голден Стэйт”, “Юта Жаз”, “Хьюстон Рокетс” багууд нэг ч хожигдолгүй явж байна. Харин 2012, 2013 оны үндэсний сагсан бөмбөгийн аварга "Майами Хит" гурав дараалан ялагдал хүлээгээд байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.