Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын мөсөн талбай ашиглалтад орж, нээлтээ хийлээ

Twitter Print
2022 оны 10-р сар 27-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай ашиглалтад орж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Энэхүү спорт цогцолбор нь 7800 м2 талбайтай бөгөөд Засаг даргын дэргэдэх өсвөрийн 15 шигшээ баг хичээллэх юм.

Өглөө 07:00 цагаас 22:00 цаг хүртэл ард иргэдэд нээлттэй байх спорт цогцолборыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Люксвүүд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Олон улсын стандарт бүхий мөсөн гулгуурын талбай нь Монголын өвлийн спортыг хөгжүүлэх, тодорхойлбол “Хоккэйн спорт”-ыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаас гадна өвлийн спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуучуудад зориулсан бүтээн байгуулалт юм.

Спорт цогцолборын

Зоорийн давхарт: Техникийн өрөөнүүд, усан танк, агуулах, бассейны ванн

I давхарт: Үүдний хэсэг, хувцасны өлгүүр, ресторан, бялдаржуулах танхим, теннисний өрөө, усан бассейн, ариун цэврийн өрөө

II давхарт: Бөх, боксын бэлтгэлийн өрөө, хоккейн талбай, үзэгчид, тамирчид, шүүгчдийн суудал, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө

III давхарт: 280 үзэгчдийн суудалтай спорт заал

IV давхарт: Тамирчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө байрладаг аж. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (102.89.22.40) 2022-11-20 03:56
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах