Кевин Дюрантгүй “Оклахома” хэрхэн тоглох вэ

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шинэ улирал энэ сарын 28-нд эхэлнэ. Харин “Оклахома Сити Тандер” багийн довтлогч К.Дюрант хөлөндөө бэртэл авч “Аянганууд”-ад хүнд гарз учирлаа. Сүүлийн хэдэн жил түрүүлэх багийн тоонд зүй ёсоор орж байсан “Оклахома” 2011-2012 онд 47-19, 2012-2013 онд 60-22, 2013-2014 онд 59-23 гэсэн амжилт үзүүлж байсан. К.Дюрантыг хоёр сар тоглох боломжгүй болсон мэдээг багийн хамтрагч Р.Уэстбрук сонсоод “Би яаж ганцаараа тоглох болж байна. Бүх анхаарал над дээр төвлөрч, багийн тоглолтоо хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг бүгд л надаас асууж байна. Миний бодлоор улирлын эхлэлийг хэрхэн тавих вэ гэдгийг багийн нөхөд бүгд ярилцаж шийдэх нь зөв” гэж хэлжээ. Өнгөрсөн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”, дөрвөн жил NBA-ийн онооны лидер болсон К.Дюратын ачаар “Оклахома” 2010-2011 оны улиралд шигшээд шалгарч байсан.

Харин ирэх улиралд тэдний цом өргөх төлөвлөгөө ийн нурж байгаад хөгжөөн дэмжигчид нь харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Өдгөө 26 настай Кевин Ди 2007 оны драфтын нэгдүгээр бүсийн хоёр дахь сонголтоор тухайн үеийн “Сиэтл Супер Соникс” багт ирж байсан. Тэр цагаас хойш таван жил дараалан бүх оддын тоглолтонд сонгогдож, 2012 онд бүх оддын тоглолтын “үнэ цэнэтэй” тоглогчийн шагналыг авч байлаа.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.