Москва хот Монголоос мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байна

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нийслэл Москва хотод нийлүүлж эхэлнэ. Тус хотын сүлжээ компаниуд болон Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид зохих гэрээг байгуулахаар төлөвлөж байна гэж Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ.

Москва хотын дарга Сергей Собянин Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлтэй хэлэлцээ хийх үеэрээ зохих тохиролцоонд хүрсэн билээ. Хот төлөвлөлт, орон сууц-нийтийн аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёлын болон бусад салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж, харилцан туршлага солилцох нь Орос болон Монголын нийслэл хотуудын хамтын ажиллагааны үндсэн чиглэл байх юм. 

Хэлэлцээний явцад С.Собянин Москва болон Улаанбаатар хот хоорондын найрсаг харилцаа  хагас зуу гаруй жилийн түүхтэйг тэмдэглээд, цаашид түншийн харилцаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.