Хуян хөөрөх гэж юу вэ?

Twitter Print
2020 оны 08-р сар 03-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. 

Энэ эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд нарийсах, үхжих улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.

Шалтгаан:

Буруу суух

Олон цаг хөдөлгөөнгүй суух

Хөдөлгөөний дутагдал

Ажлын хэт ачаалал

Хүчилтөрөгчийн дутагдал

Хангалттай унтаж амрахгүй байх

Хэт зузаан болон малгайтай, үслэг хувцас өдөр тутамдаа өмсөх

Шинж тэмдэг:

Толгой байнга өвдөх

Хүзүү, сэрвээ халуун оргиж чилэх

Нүд улайх

Нүдний даралт ихсэх

Унтсан ч бие амрахгүй байх

Сэрвээ хүзүүний булчин чангарах

Авах арга хэмжээ:

Хүйтэн жин тавих - Ус гоожуулахгүйн тулд нимгэвтэр алчууранд хэсэг мөс хийж бооно. Боосон мөсөөрөө өвчин намдтал 10-15 минут өвдсөн газартаа жин тавина. Хоёр хоногийн турш өдөрт 5-6 удаа ингэж жин тавибал өвчин намдана.

Мөр болон нурууны зөв байрлалд сууж хэвших - Суух үедээ зөв цэх сууж чадахгүй байвал зориулалтын бүсээр нуруугаа тэгшилж, гараа сойж болно. Мөн хэвтэх үедээ халдаггүй материалтай дэр хүзүүн доороо эвээрэй. 

Массаж, иллэг хийхээс өмнө 10 минут халуун усанд орж биеийн булчингаа суллаарай - Иллэг хийхдээ бага зэрэг халаасан олив, наргил модны эсвэл гичний тосыг өвдөж буй газрууддаа түрхэж, иллэг хийгээрэй. Иллэг хийлгэсний дараа үлээн алчуураар бигнэж, 5 минут тайван хэвтээрэй. 3-7 хоногийн турш иллэгээ хийгээрэй

Эх сурвалж: Himalaya doctor

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.