40 гаруй айлд түлхүүр тааруулан орж хулгай хийжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 14-нд 08:16 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн хоёр сарын хугацаанд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд “гэрт нь түлхүүр тааруулан орж, хулгай хийсэн байна гэсэн дуудлага олон бүртгэгджээ. Дээрх дуудлагын дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажиллаж, БЗД-ийн харъяат, 32 настай Н гэх ганцаараа хэрэг үйлдсан нь тогтоогдсон байна.

Хэргийг мөрдөх явцад тэрээр Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 40 гаруй айлаас хулгай хийжээ. Мөн цагдаагийнхан Н-ны машинаас 72 төрлийн түлхүүр олсон аж. Тэрээр өдрийн цагаар орон сууцны айлуудын бүргэд хаалганд түлхүүр тааруулан орж хулгай хийдэг байснаа хүлээсэн байна.

Хулгайд эд зүйлээ алдсан айлуудаас хамгийн дээд тал нь 70 шахам сая төгрөгийн хохирол амссан гэдгийг хэлж байв. Энэ хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Э.Октябрь ярихдаа “Орон сууцны бүргэд хаалга баталгаатай гэж хэлэхэд хэцүү болсон. Тиймээс хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь ганцхан цагдаагийн байгууллагын үүрэг бус СӨХ, орцны жижүүр, иргэд өөрсдөө анхаарал сэрэмжтэй байж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Орц бүрт код хийж, жижүүр нь танихгүй хүн бүрийг шалгадаг байх хэрэгтэй” гэсэн юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.