
Бидний кофегоо цагаан өнгөтэй болгоход хэрэглэдэг нунтгийг /соffее сгеаmег/ хүмүүс ХУУРАЙ СҮҮ гэж боддог. Гэхдээ энэ бол СҮҮ БИШ, ХУУРАЙ СҮҮ БҮР Ч БИШ. Шошгон дээр гол төлөв NON-DAIRY CREAM буюу СҮҮНИЙ БУС ТОС гэсэн бичиг байдаг. Бид найрлаганд нь юу агуулагдаж байгаа, хаана, яаж бий болсныг нь мэдэхгүй учраас хэрэглэсээр байгаа билээ.
“Golden Milk” нунтгийн найрлага:
1. Глюкозын сироп –
2. Цэвэршүүлсэн ус –
3. Ургамлын гаралтай тос –
4. Казейн бэхжүүлэгч Е471 –
5. Үл исэлдүүлэгч Е340 ii –
6. Байгалийн гаралтай амт, үнэр оруулагч –
7. Будаг Е160 b –
Шим тэжээлийн мэдээлэлийн тооцоог нягталж үзэхэд: 100 грамм нунтгийн 59% - амт оруулагч – глюкозын сироп, 32% гидрогенизацид орсон тос байна. 3.2% - уураг – казейн бэхжүүлэгч гэхээр шар сүүний уураг нэмсэн юм уу? гэж таамаглахаар байна. Уг нь кофе амтлагчийн гол орц нь шар сүүнээс ялган авсан уураг ч юмуу ямар ч байсан энэ талын нэмэлт байдаг боловч энд бичээгүй юмуу? гэж харагдаж байна. “Nestle company Coffee mate” нунтгийн найрлагад орж байгаа нэмэлтүүдийн тодорхой тайлбарыг орууллаа.
1. Glucose syrop – Глюкозын сироп – энгийн сахараас 75-80% илүү амтлаг амт оруулдаг, сахар орлуулах зорилгоор хэрэглэдэг натураль бодис
2. Hydrogenated vegetable oil – Гипрогенизацид оруулсан ургамлын тос – ямар тоснууд агуулдаг вэ? – транс буюу төлөвөө өөрчилсөн тос уу? Энэ тосонд агуулагдах тоснуудын мэдээлэл байхгүй байна.
3. Milk casein - Сүүний казейн – ???
4. Stabilizers (E340 ii, E331 ii, E 452 i ) – Тогтворжуулагч бодисууд
• Е340 - Калийн фосфат – dipotassium phosphate - хүчиллэг тохируулах, эмульсжүүлэх, тогтворжуулах, чийг барих, өнгийг тогтвортой байлгах, исэлдэлтийг зогсоох зориулалттай органик бус, эрдсийн гаралтай давс.
• Е452(i) Полифосфат натрия - Sodium polyphosphates – чийг барих, өнгө тогтворжуулах, эцсийн бүтээгдэхүүний гарцыг өсгөх зориулалттай дүүргэгч бодис;
5. Emulsifiers (E 471, E 472 e) - Эмульсжүүлэгч бодисууд –
• E 471 - Моно болон диглицеридүүд – хүний бие организм боловсруулдаг, гэхдээ эмч нар элэгний өвчтэй, бодисын солилцооны эмгэгтэй, илүүдэл жинтэй хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
• E 472 e – эфирүүд болон глицеридийн хүчлийн бүлэгт хамаардаг.
6. Flavorings - Амт, үнэр оруулагч нэмэлтүүд -
7. Anti cakings (E170/E524) – Өнгө, хүчиллэг тохируулагч болон дүүргэгч бодисууд
• E170 - Карбонат кальци,
• E 524 – Натрийн шүлт,
Таны хэрэглэх химийн бодисуудын тоо ингэж нэмэгдсээр...
Ямартай ч та кофендоо сүү гэж бодоод нэмдэг нунтаг бол сүү биш, хуурай сүү ч биш харин олон хүнсний нэмэлт - химийн бодис гэдгийг ойлгож авсан байх. Энэ нунтгийн оронд савласан сүү хэрэглэх, эсвэл сүүгүй уух нь хамгийн зөв болж таарах нь.
Сүү, cүүн бүтээгдэхүүн пэйжээс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Судалгаа
(122.201.20.194) 2022-02-28 12:55Судлаад шаалдаа
Хариулах