Хэрэв дахин нэг амьдрах бол илүү их бүжиглэж, илүү их наргимаар байна...

Twitter Print
2020 оны 08-р сар 15-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Наян таван настай эмгэнээс нэгэн сэтгүүлч асуужээ. "Хэрэв та эргэн амьдрах бол яаж амьдармаар байна" гэхэд настан хэлж гэнэ. Энэ бол асар гүн ухаарал шингэсэн үг шүү. Санаж яваарай. 

"Дахин нэг амьдрах боломж олдвол би олон юманд санаа зовж сүржин загнадгаа больж, аз сорьсон аялалд гарч, энд тэндхийн ууланд авирч, усанд шумбана. Шошоо багасгаж, илүү олон зайрмаг идмээр байна. Урьдаас илүү бэрхшээлтэй тулгарч магадгүй, гэхдээ л ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв дүрмээ цөөлөх болно.

Та ойлгоорой. Би өдөр тутам эрүүл, хэвийн, ухаалаг амьдарч ирсэн хүмүүсийн нэг. Надад зөндөө хором байсан. Эргэж заяах юм бол тэр хормуудыг илүү гоёор амтлахсан. Өөр юу ч үгүй зөвхөн тэр л байгаа юм шигээр. Өдөр бүрээсээ түрүүлсэн өчнөөн олон жилийн дунд амьдрахын оронд тэр л агшиндаа байна. Би термометр, халуун сав, цув болон аврах шүхэргүйгээр хаашаа ч явдаггүй хүмүүсийн нэг байсан. Хэрэв дахиад боломж олдвол ганцхан асаагуур халааслаад аялна. Эргэж амьдрах юм бол би хавар эртээс намар орой хүртэл хөл нүцгэн явна. Илүү их бүжиглэж, Илүү ихээр наргимаар байна. Хонин нүдэн цэцгийг ханатлаа түүмээр байна" гэж хэлжээ.

travel зурган илэрцүүд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.