
Анхүй мужийн Нанлин шяны Ма овогт тариачны 700 мү /15 мү=1га/ усан тутаргын тариа нь 7-р сарын 6-наас эхэлсэн үерт гуравхан цагийн дотор бүрэн автагджээ. Энэ нь түүний оны эхны хагас жилийн хичээл зүтгэл талаар болсон гэсэн үг юм. Уг бороо 7-р сарын 27-г хүртэл үргэлжилсэн байна.
Бороо зогссоны дараа Ма гуайд Орон нутгийн Хөдөө аж ахуйн товчооныхон ус гадагшлуулах найман төхөөрөмжөөр 24 цагийн турш туслан ажиллав. Үүний дүнд энэ сарын 4-н гэхэд түүний 700 мү тарианы талбайн ус үндсэндээ татарчээ. Ус татарсаны дараа Ма гуай бүх хүчээ дайчлан тариагаа дахин нөхөн тарьж байна. Үерийн гамшгаас болсон хураалт хойшилж, хасагдах таагүй нөхцөл байдал үүсээд байгаа ч түүний тооцоолж буйгаар нөхөн тарьсан тус талбайгаас 11 сард ургац авах аж.
Мөн даатгалын компаниас нөхөн төлбөрийн урьдчилгаа ирүүлсэн болохоор тариалалт хэвийн явагдах боломжтой болжээ. Ма гуайтай адилхан үерийн гамшигт өртсөн тариачдад Орон нутгийн Хөдөө аж ахуйн товчооныхон бүх боломжоо дайчлан нөхөн тариалалтад нь туслан ажиллаж байна. "Нанлин шяны 700 гарай өрхийн 200000 мү /13333 га/ тариан талбай адил бус хэмжээгээр үерийн гамшигт өртжээ.
Бид аль чадахаараа хичээн цаг хугацаатай өрсөж нөхөн тариалалт хийнэ. Мөн дээр нь шавьж хорхойноос сэргийлэх ажил хийгдэж байна. Бид үерийн гамшгийн дараах дахин тариалалтыг бүх боломжоо дайчлан хийж, ургац хураалтыг хэвийн түвшинд авахыг хариуцах болно" гэж тус шяны Хөдөө аж ахуйн товчоо дарга Жан Липин хэлж байна.
Эх сурвалж: CCTV.com
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.