Японы засгийн газар онц байдал зарлах шаардлагагүй гэж үзлээ

Twitter Print
2020 оны 03-р сар 27-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ коронавирусын халдварын дэгдэлтийг үндэсний хэмжээний хямрал хэмээн тодорхойлсон бол баасан гарагт Японы засгийн газар онц байдал зарлах шаардлагагүй гэж үзжээ.

Японд өнгөрсөн пүрэв гарагт коронавирусын халдвар авсан 259 тохиолдол бүртгэгдсэний 47 нь Токио хотод бүртгэгдсэн байна. 14 сая хүн амтай Токио хотын хувьд энэ бага тоо байж болох ч мэргэжилтнүүд халдварын тоо огцом өсөх эрсдэлтэйг анхааруулжээ. Токио хотын дарга Юүрико Койкэ ирэх сарын 12 хүртэл тэр дундаа энэ амралтын өдрүүдээр иргэдийг гэр гэртээ байж, аль болох гадагш гарахгүй байхыг уриалсаны дараа Токиогийн оршин суугчид дэлгүүр, худалдааны төвүүдэд урт дараалал үүсгэж, 00 цаас, гоймон, жимс ногооны лангуунууд хоосложээ.

Өмнөд Солонгост энэ баасан гарагт коронавирусын халдвар авсан 91 шинэ тохиолдол бүртгэгдэж, тус улсад халдвар авсан иргэдийн тоо 9332-д хүрээд байна. Эрх баригчид коронавирусын халдварын двтархалтыг удаашруулж, хяналтанд авахын тулд иргэдийг дахин хэдэн долоо хоногийн турш гэр гэртээ байж, гадагш гарахгүй, олноороо цугларахгүй байхыг анхааруулжээ. 

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.