Хөөрхөн О.Дөлгөөн нөхөртэйгээ хамт клипэнд тогложээ

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

"Мөрөөдлийн таетр"-ын жүжигчин О.Дөлгөөн нөхрийнхөө хамтаар дуучин Д.Оюунтүлхүүрийн "Зүрхэнд туссан гэгээ" дууны клипэнд тогложээ. Ээж болоод багагүй хугацаа өнгөрч байгаа ч уран бүтээлдээ эргэн орсон жүжигчин бүсгүй хамгийн сүүлд гэхэд найруулагч Н.Наранбаатарын "Сүүлчийн шөнө" кинонд тоглосон. Оюутны ширээнээс олонд танигдаж, ажлын гараагаа эхэлсэн чадварлаг залуу жүжигчдийн нэг яах аргагүй мөн. Их сургуулиа төгсөөд "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд гэрэл зурагчин Золоогийн дүрээр үзэгчдийн танил болсон. Үүнээс хойш чамгүй олон тайзны бүтээлд тоглон "Хайрын эрэлд", “Single ladies” гэх зэрэг зэрэг кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн билээ.

 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.