Өмнөд Америкийн хоёр шилдэг баг Бээжин хотод нөхөрсөг тоглолт хийлээ

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хөлбөмбөгийн шигшээ багуудын нөхөрсөг тоглолт боллоо. Энэ сарын 11-ны шөнө Бразил-Аргентин хоорондоо тоглосон нь олны анхаарлыг татсан. 2014 оны дэлхийн аваргын хагас шигшээд шалгарсан хоёр шилдэг баг Бээжин хотод халз тулахад “Самбагийн хаад” 2:0-ээр Л.Мессигийн багийг буулган авсан. Хожлын гоолдыг Диего Траделли оруулсан юм. Бусад тоглолтын хувьд Мексик-Гондурас 2:0, Япон-Ямайка 1:0, БНСУ-Парагвай 2:0, БНХАУ-Тайланд 3:0, Хонгконг-Сингапур 2:1, Коста Рика-Оман 4:3, Кувейт-Йордан 1:0, Чили-Перу 3:0, Колумб-Эль Салвадор 3:0, Франц-Португал 2:1-ээр тус тус хожсон бол Йемен-Ирак 1:1, Узбекистан-Бахрейн 0:0, АНУ-Эквадор 1:1-ээр тэнцсэн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй шигшээ багуудын нөхөрсөг тоглолт маргааш үргэлжлэн явагдана. 13-ны шөнө Оман-Уругвай, Йордан-Кувейт, Марокко-Кени, Пакистан-Палестин, 14-ны шөнө Чили-Парагвай, БНХАУ-Тайланд, Куба-Гватемала, Иран-Венесуэль, Бахрейн-Ирак, Япон-Бразил тоглохоор болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.