Азийн спортын од: Ом Юнь-Чол

Twitter Print
2015 оны 03-р сар 11-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

19 настай Олимпийн аварга

Хойд Солонгосын тамирчид хүндийг өргөлтөөр дэлхийд хүчтэй өрсөлддөг. Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн спортын наадмын хүндийг өргөлтийн төрөлд Хятадын эрэгтэйчүүд үнэмлэхүй амжилт гаргаж 4 алтан медаль хүртсэн. Харин хамгийн хөнгөн жин болох 56 кг-д БНАСАУ-ын Ом Юнь-Чол алтан медалийн болж, 2012 оноос хойш оролцсон бүх том тэмцээндээ түрүүлсэн байна. 1991 оны арваннэгдүгээр сарын 18-нд Хамгён хотод төрсөн Юнь-Чол багаасаа спортод авьяастай хүүхэд байв. Тэрээр хүндийг өргөлтөөс гадна дугуйн спортод сонирхолтой бөгөөд чөлөөт цагаараа дугуй унах дуртай аж.

Английн Лондон хотод 2012 оны зуны Олимпийн наадам болоход Юнь-Чол 19 настай байлаа. Тухайн үед 56 кг-д өрсөлдсөн ирээдүйн аварга маань огцом өргөлтөөр 120 кг-ийг эхний захиалгаар өгчээ. Үүний дараа таван кг-аар ахиулж захиалгаа өгсөн ч өргөж чадалгүй дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин түлхэлттэй өргөлтөөр 168 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 293 кг-ыг өргөж Олимпийн алтан медалийн болзол хангажээ. Мөнгөн медаль хүртсэн тамирчнаас дөрвөн кг-аар илүү байсан нь ямар их хүч гарсныг илтгэж байна. 20 нас ч хүрээгүй байхдаа Олимпийн аварга болсон тэрээр 2013 оны дэлхийн аваргад огцомоор 127 кг, түлхэлттэй өргөлтөөр 162 кг-ыг өргөж байв. Мөн өнгөрсөн онд Казахстаны Астана хотод болсон тивийн аваргын үеэр түлхэлттэй өргөлтөөр 169 кг-ыг өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртсэн.

 

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.