С.Жавхлан: Манайх монгол гэртээ галаа түлээд амьдарч байгаа

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Сайжруулсан шахмал түлш түлж эхэлснээс хойш нийгэмд янз бүрийн мэдээлэл тархаад байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр гэрийнхээ төмөр зууханд шахмал түлш түлж, түүнийгээ цахим хуудсаараа шууд дамжуулан үзүүлсэн байна.

Тэрбээр “Шахмал түлшийг хүмүүс муу хэлээд байсан. Миний хэрэглэж байгаагаас харахад муу түлш биш санагдсан. Манайх шахмал түлш хэрэглэх зөвлөмжийн дагуу зуухныхаа янданг хаахгүй байгаа. Шахмал түлш илчлэг сайтай байна.  Би өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн хороотой холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Манай аравдугаар хорооноос хоёр иргэн угаартсан, биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээ авсан. Манайх монгол гэртээ галаа түлээд амьдарч байгаа эгэл жирийн айл. Зуухаа засаж, битүүмжлэлтэй болговол боломжийн түлш юм гэдгийг иргэддээ харуулах гэсэн юм. Угаартаж нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлж байна” гэсэн юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.