Эбола вирусын аюул спортын талбарт сөргөөр нөлөөллөө

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Баруун Афиркт гарсан Эбола вирус дэлхий нийтэд аюул заналхийлж байна. Энэхүү вирус спортын талбарт ч сөргөөр нөлөөлж ОХУ-ын Челябинск хотод болсон жүдо бөхийн дэлхийн аваргад Африк тивийн бөхчүүд оролцохоос татгалзсан юм. Мөн ирэх оны нэгдүгээр сард болох “Афиркийн цом”-ын тэмцээн хойшлогдож магадгүй байна. Энэ тухай албан ёсны шийдвэр удахгүй гарах аж.

CAF буюу Африкийн хөлбөмбөгийн холбоонд 2015 оны тивийн аваргыг зохион байгуулагч Марокко улс албан ёсоор хүсэлт гаргасан юм. Эболагийн вирус авсан таван хүн тутмын нэг нь амиа алдаж байгаа энэ цаг үед тэмцээн байгуулж, олон хүнийг нэг дор цуглуулах нь дэндүү эрсдэлтэй ахлам болно гэж Мароккогийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч сэтгүүлж нарт хэлжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.