Алтан мужийн дайчид өнгөтэй байна

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 14:34 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Шинэ улирлын өмнөх хяналтын тоглолтонд “Голден Стэйт Уорерз” нэг ч ялагдалгүй зуун хувийн амжилттай явж байна. С.Карри, К.Томпсон нарын залуу одод ирэх улиралд түүхэндээ байгаагүй өндөр амжилт гаргана хэмээн мэргэжилтнүүд үнэлж байгаа аж. Тэд өнөөдөр “Лос Анжелес Лэйкерс”-ыг талбай дээр нь 116:75-аар буюу 41 онооны зөрүүтэй хожсон юм. Талбайн эздээс У.Эллингтон, Р.Сакре нар 12 оноо, К.Бузер 10 оноо авсан бол багийн нөхөд нь хангалтгүй тоглолт үзүүллээ. Ялангуяа алдарт К.Брайнат 6 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, тоглолтондоо бүрэн анхаарлаа хандуулж чадахгүй байгаа нь харагдаж байлаа. Таван удаагийн аварга, хоёр удаагийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч” Кобе 2006 оны нэгдүгээр сард “Торонто Рэпторс”-ын эсрэг ганцаараа 81 оноо авч орчин үеийн NBA-ийн дээд амжилтыг тогтоож байлаа. Түүнээс өмөн У.Чемберлен 100 авсан ч тэр нь албан ёсоор дээд амжилтаар бүртгэгдээгүй юм.

Харин зочин багаас С.Карри 25 оноо, 6 оновчтой дамжуулалт, К.Томпсон 16 оноо, Д.Ли 14 оноо авч жигд тоглолтыг үзүүлсэн байна. Энэ өдөр болсон бусад тоглолтын хувьд “Бруклин Нэтс”-“Сакраменто Кингз” 97:95, “Вашингтон Визардс” 91:89, “Даллас Маверикс”-“Индиана Пэйзерс” 106:98, “Портлэнд Блэзерс”-“Лос Анжелес Клипперс” 119:114-өөр тус тус хожлоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.