
Хүн төрөлхтөн бол байгалиас заяасан дархлаа сайтай ба хүүхдээ хөхөөр өсгөж ээжийнхээ дархлааг уламжлан өгдөг байна.
Харин хүүхэд 6 сартайгаасаа төрөлхийн дархлаа нь багасаж өөрөө бие даан дархлаа сайжруулж эхэлдэг. Энэ үеийн хөгжлийн онцлог нь ямар ч зүйлийг амаараа зууж мэдэрдэг бөгөөд энэ нь эргэн тойрныхоо олон бактери, вирусыг мэдэрч хариу үйлдэл өгдөг байна.
Амны хөндийн ариун цэвэр
Нялх, нярай хүүхэд эргэн тойрны зүйлсээ харж, амталж мэдэрдэг бөгөөд хамгийн сайн хөгжиж буй мэдэрхүйн эрхтэн нь амны хөндий, хэл, уруул байдаг. Тиймээс амандаа ойртуулж бүх зүйлсийг харшил өгөхөөргүй, эрүүл ахуйн шаардлага хангасан, нян, бактерийн эсрэг савангаар угааж, ариутгах хэрэгтэй. Энэ нь гар, хөл амны өвчин, ам гэмтэх, ханиад томуу, харшил гэх мэт олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болно. Мөн шүд болон амны хөндийг нь тогтмол цэвэрлэж, угааж занших хэрэгтэй.
Орчны ариун цэвэр
Ихэнхи хүүхэд 4 сартайгаас эргэж, 6 сартайгаас мөлхөж эхэлдэг. Энэ үед ээж, аав бидний анхаарал болгоомж хамгийн өндөр байдаг ба хүүхдээ аль болох газар байлгахыг эрмэлздэг. Тиймээс хүүхдийн чөлөөтэй хөдлөх орчныг маш цэвэр байлгаж, тоос шороогүй байх нь чухал юм. Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж заншаарай.
Тоглоом
Хүүхдүүд тань өдрийг хэрхэн өнгөрүүлж байна? Тоглоомоороо тоглох дуртай юу? Ямар тоглоомондоо илүү хайртай вэ? Тиймээ хүүхэд бүр тоглох дуртай гэхдээ тоглоом нь хаа сайгүй хөглөрч, хаана, хэзээ , ямар түүхий эдээр хийгдсэн нь үл мэдэх тоглоомоор тоглож байна уу? Тоглоомоор маш олон төрлийн бактер дамждаг төдийгүй хийгдсэн түүхий эдээсээ шалтгаалж эрүүл мэндэд хортой байдаг талаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Тиймээс худалдан авалтаасаа эхлээд анхаарах хэрэгтэй бөгөөд тогтмол угааж, ариутгаж байх нь чухал юм.
Гарын ариун цэвэр
Шал, тоглоом, зурагтын удирдлага, ширээний тавцан, хаалганы бариул, коршонк, аяга таваг, гадаа тоглоом, хувцас хэрэглэлдээ хүрч тэгээд амандаа хүрнэ, хоолоо иднэ. Хамгийн их нян бактертай зүйлст хүрч, түгээж байдаг эрхтэн бол гар. Хэдий дээр дурдсан зүйлсийг маш сайн цэвэрлэж, ариутгаж байлаа ч гарын ариун цэврийг сахиагүй бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс хоол идэхийн өмнө, 00 орсны дараа, тоглоомоор тоголсны дараа, гаднаас орж ирсэн болон бохирдсон тохиолдол бүрт гарыг нь угаалгаж сургаарай. Энэ эрүүл дадлыг багаас нь хэвшүүлж занших хэрэгтэй юм. Мөн бактерын эсрэг саван таны хүүхдийг 99% хамгаалах болно.
Эх сурвалж: Pampers mongolia
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.