
2016 оны Европын аварга Франц улсад болно. Энэ тэмцээнд ороцлох эрхийн төлөө буурал тивийн 53 улс урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа. Есдүгээр сарын 7-нд эхэлсэн “Евро 2016”-гийн сунгааны хоёр тойргийн тоглолтууд болсон юм. Энэ удаа Голланд-Казахстан 3:1, Хорват-Болгар 1:0, Чех-Турк 2:1, Бельги-Андорра 6:0, Израйл-Кипр 2:1, Итали-Азербайжан 2:1, Норвеги-Мальт 3:0, Исланд-Латви 3:0, Ирланд-Гибралтар 7:0, Шотланд-Гүрж 1:0, Польш-Герман 2:0, Хойд Ирланд-Фарерын Арлууд 2:0, Англи-Эстони 1:0, Украйн-Македон 1:0, Словак-Беларусь 3:1, Испани-Люксембург 4:0, Швед-Лихтенштейн 2:0, Словени-Литвийг 2:0-ээр хожсон аж. Мөн Уэльс-Босни 0:0, Румын-Унгар 1:1, Армени-Серб 1:1, Финланд-Грек 1:1, Албани-Дани 1:1, ОХУ-Молдав 1:1-ээр тэнцсэн байна.
Эхний тойрогт 2008, 2012 оны Европ, 2010 оны дэлхийн аварга Испани Словакт 2:1-ээр хожигдсон. Харин хоёрдугаар тойрогт 2014 оны дэлхийн аварга Герман хөрш Польш улсдаа 2:0-ээр хожигдож дуулиан дэгдээлээ. Бундестим Европын аваргын урьдчилсан шатанд хамгийн сүүд 2007 оны аравдугаар сард ялалгдал хүлээж байлаа. “Евро-2016”-гийн урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн үлдсэн тоглолтууд энэ сарын 13, 14-ны шөнө явагдана.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505