Ой хээрийн түймэр 17 хувиар буурчээ

Twitter Print
2014 оны 10-р сар 13-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Ой хээрийн түймрийн байдлыг энэ оны эхний есдүгээр сарын дүн мэдээгээр авч үзэн, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймрийн тоо 17 хувиар, шатсан талбай 30 хувиар буурчээ.

БОНХЯ-ны Шуурхай мэдээлэл, зохицуулалтын алба нь ой хээрийн түймрийн эрсдэлтэй хавар, намрын улиралд Цаг уур орчны шинжилгээний газрын Зайнаас тандан судлах хэлтэстэй хамтран сансрын хиймэл дагуулаар түймрийн байршлыг илрүүлэн ОБЕГ-т мэдэгдэн, шуурхай унтраах арга хэмжээ авч ажилладаг аж. Түймрийн байдлыг авч үзвэл ихэвчлэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарч байна. Тухайлбал, тамхины ишээ унтраалгүй хаях, отог байгуулсан галаа бүрэн унтраалгүй үнс нурмаа ил задгай орхих, машин болон мотоциклын яндангаас оч хаяж түймэр гарсан үйлдлүүд тогтоогдсон байна.

Иймд ой хээрийн бүсэд зорчиж яваа хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх, сануулга зааварчилгаа өгөх ажлыг тогтмолжуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх талаар орон нутгийн Байгаль орчны газруудтай байнга хамтран ажиллаж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.