“Хөх сувд” мөсний баярыг цуцаллаа

Twitter Print
2020 оны 02-р сар 18-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.

Коронавирусний эрсдэлийг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мөсний баярыг цуцлах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр Хөх сувд-2020 мөсний баяр албан ёсоор цуцлагдаж байна.

Мөсний баярт ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо сүүлийн жилүүдэд өргөжин тэлж 15-20 мянгад хүрэх болсон юм.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.