
Дуучин Николь Шерзингер, “Formula1”-ийн нисэгч Льюис Хэмилтон нар хуримаа хийхээр болжээ. Өдгөө 36 настай бүсгүй анх 2009 оноос эхлэн Льюс Хамилтонтой үерхэх болсон юм. Америкийн “TMZ” сайт “Өнгөрсөн баасан гаригт Льюс Хамилтон Нью Йорк хотод байрлах “Royal” ресторанд найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан” гэж бичжээ.
Гэрчүүдийн мэдээлсэнээр “Тэд 2012 онд сүй тавьцгаасан. Николь хуримаа хийж, хүүхэдтэй болохыг хүсдэг ч Льюс Хамилтон хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Гэхдээ халуухан хосууд ирэх арванхоёрдугаар сарын 20-нд Италид хуримаа хийхээр төлөвлөсөн” гэжээ. Николь Шерзингер өчигдөр “Big Fat Lie” хэмээх шинэ цомгоо өлгийдөн авсан юм.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505