Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд амьсгалын аппарат, амны хаалт үйлдвэрлэж эхэлнэ

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Автомашин үйлдвэрлэгч дэлхийн томоохон компаниуд коронавирусын халдвартай тэмцэхэд зориулж уушгийг хиймлээр амьсгалуулагч аппарат болон амны хаалт зэргийг үйлдвэрлэхээ мэдэгдээд байна.

Өнгөрсөн даваа гарагт автомашин үйлдвэрлэгч, Италийн Фиат компани Хятад дахь үйлдвэртээ ирэх долоо хоногоос эхлэн амны хаалт үйлдвэрлэхээр болсноо мэдэгдсэн ба сард 1 сая амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөсөн талаар тус компанийн гүйцэтгэх захирал Майк Мэнли цахим шуудангаараа дамжуулан мэдэгдсэн байна. Америкийн General Motors, Ford, Tesla, Японы Nissan, Олон улсын Formula 1 групп зэрэг компаниуд бүгд амьсгалын аппаратыг үйлдвэрлэхэд шаардлагатай нөөц бололцоогоор ханган, туслалцаа дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байна.

АНУ, Европ болон Азид үйл ажиллагаагаа явуулдаг автомашины үйлдвэрүүд коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор хаагдаад байгаа ч эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх хүсэлтээ илэрхийлээд байна.

Coronavirus: Carmakers answer pleas to make medical supplies-н зурган илэрц

Спорт автомашины МакЛарэн, сансрын Мэггитт компанийг тус тус эзэмшигч Японы Nissan компани уушгийг хиймлээр амьсгалуулагч шинэ төхөөрөмж бүтээх төслийг эхлүүлсэн бол Энэтхэгийн тэрбумтан Ананд Махиндрагийн The Mahindra Group компани үйлдвэрүүддээ амьсгалын аппарат үйлдвэрлэж эхлэх боломжуудыг судалж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.