
Гадаадаас жил бүр 400,000 ажиллах хүчин татах шаардлага бий болжээ
Герман улс ажиллах хүчний хомсдолд орж, энэ нь эдийн засагт нь хүчтэй нөлөөлж эхэлжээ. Өчигдөр Берлин хотноо энэ тухайд Засгийн газрын хамтарсан өндөр түвшний яриа хэлэлцээ хийлээ хэмээн нэр хүнд бүхий Welt болон бусад ХМХ-үүдээр зэрэг зэрэг мэдээллээ.
Мэргэжлийн ажилчид хамгийн ихээр дутагдалтай байгаа салбаруудад; мэдээллийн технологи, хүүхэд хүмүүжүүлэх хийгээд эмнэлэг эрүүл мэнд, зочид буудал болон гуанз рестораны үйлчилгээний зэрэг газрууд өртөж байгаа гэнэ.
Эдгээр шинээр ирэх ажилчдад Германы иргэн болох эрхийг нь хүндрэлгүй олгох, таван жил, зарим онцгой тохиолдолд гурван жилийн дараагаар олгох хэрэгтэй гэх зэргээр ярьж хэлэлцжээ.
2026 он гэхэд жил бүр 400 000 хүртэлх ажлын байранд ажиллах хүчин шинээр шаардлагатай болж буй юм байна.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/germany-needs-immigration-of-400-000-workers-per-year-
Д.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үзэгч
(202.126.89.38) 2020-12-20 14:202020 онд ахиад үзлээ сайхан кино л даа гэхдээ манай гавьяат батцэцэг маань жоохон хуурамч тоголсон бнлээ бусдаар бол гайгүй кино.
Хариулах