Улс орнуудын нэр ямар утгатай байдаг вэ?

Twitter Print
2016 оны 02-р сар 24-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Албани: Уулынханы газар нутаг. “Алб” хэмээх үгийн үндэс нь “цагаан” мөн “уул” гэсэн утга агуулна.

Алжир: Нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй. Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.

Афганистан: Перс хэлээр “Pashtun буюу Афган үндэстний эх нутаг”

Андорра: Нэрийн гарал нь тодорхой бус бөгөөд Арабын al-Darra буюу (الدرا, “Ой мод”), Испаниар “Алхах” юмуу эсвэл Өнөөгийн Испани дахь Пиренейн хойгийн Эбро голын эргээр дундад зууны үед амьдарч байсан иргэдийн хэлээр “Ой модот газар нутаг” гэсэн үг хэмээн таамаглаж байгаа юм.

Австрали: “Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг” гэсэн утгатай. 

Антигуа ба Барбуда: Антигуа гэдэг нь Португали хэлний Antego гэсэн үгнээс гаралтай “Эртний, Эрт үеийн” гэсэн утгатай бол Барбуда гэдэг нь нутгийн уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу эсвэл тухайн арлын инжрийн модны харагдах байдалтай холбоотой үүссэн “Сахал” гэсэн утгатай үг юм.

Аргентин: Латинаар бол “аргентум” гэдэг нь мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр  Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.

Армен: Нэрийн үүсэл нь тодорхойгүй боловч МЭӨ 6-р зуунд Armenía хэмээн тэмдэглэгдсэн байдаг ба эртний Грек хэлнээс латин хэлэнд шилжсэн үг гэж үздэг бөгөөд “Армений газар нутаг” гэсэн үг юм.

Австри: Эртний герман хэлний “Остаррихи” (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь латинаар “Хилийн газар нутаг” гэсэн утгатай бөгөөд тухайн үедээ Англи болон Уэльсийн дунд орших газар нутгийг нэрлэж байв.

Азербаяжан: Эртний персийн шашин zoroastrianism-ийн ойлголт болох  Atar буюу ариун галын тухай ойлголтоос үүсэлтэй Aturpat гэсэн үгнээс гаралтай бөгөөд “ариун галаар хамгаалагдсан нутаг” гэсэн үг ажээ.

Багами: Испанийн “Baja Mar” (“гүн биш тэнгис”) гэсэн үгнээс гаралтай.

Бахрайн: Арабаар al-Baḥrayn буюу “хоёр тэнгис” гэсэн утгатай.

Беларус: “Цагаан орос” буюу Беларусь хэлний бел- цагаан, русь- орос гэсэн үгний нийлбэр үг ажээ.

Бразил: Португали хэлний Terra do Brasil буюу Pau-brasil хэмээх үгнээс гаралтай. Португалчууд анх Бразилд ургадаг нэгэн төрлийн модыг хараад Pau-brasil гэж нэрлэсэн бөгөөд Pau- гэдэг нь ерөнхийдөө мод гэсэн үг ба Brasil- гэдэг нь унтрах дөхсөн нүүрсний цог гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл Бразил улсын нэр нь тэнд ургадаг гүн улаан өнгөтэй модны нэрнээс гаралтай ажээ.

Бангладеш: Санскрит хэлээр бенгали гэсэн үг. Бангладеш нь хоёр үгийн нийлбэр бөгөөд Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гэсэн утгатай. Товчхондоо Бангладеш гэдэг нь “Бенгалчуудын газар нутаг” гэсэн үг юм.

Намиби: “Намиб” цөлийн нэр. “Намиб” гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер:  Нутгийн африк хэлээр “Ni Gir”, гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол” гэсэн үг.

Сингапур: Санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь “арслангуудын хот” гэсэн утгатай.

Мальдив: Санскрит хэлний mahal гэдэг нь “ордон” харин diva нь “арал” гэсэн утгатай.

Малайз: “мalay-чуудын нутаг”.

Мальдив:   санскрит хэлний mahal гэдэг нь “ордон” харин diva нь “арал” гэсэн утгатай.

Мальт: финик хэлээр “оромж” гэсэн утгатай.

Марокко: Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.

Микронези: грекээр “бяцхан арал”.

Монгол: V зууны үеээс Эргүнэ-Гүнгээс нүүн ирэгсэд гурван голын хөвөөнд амьдарч эхэлсэн бөгөөд тэр овог аймаг дундаас Мон овогтон хүчирхжиж, улмаар Гол буюу зонхилогч улс болсон учраас Монгол гэх нэр үүссэн гэж ШУА-н академич Далай гуай тэмдэглэсэн байдаг.

Намиби: “Намиб” цөлийн нэр. “Намиб” гэдэг нь “юу ч үгүй газар нутаг” гэсэн утгатай.

Нигер:  нутгийн африк хэлээр “Ni Gir”, гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь “Гир гол” гэсэн үг.

Нидерланд:  германаар “доод газар”.

Пакистан: холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос

Палестин:  “булаан эзлэгчийн газар нутаг”. “Philistines” хэмээх еврей үгийн үндэс нь “булаан эзлэгч” гэсэн утгатай.

Судан: Араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь “харуудын газар нутаг”.

Танзани: –Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.

Энэтхэг: Эртний Перс хэлний Хинду /”Индын орон”, тодруулбал “Инд мөрөн+орон”/ гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ. Өрнөдөд дэлгэрсэн Индиа, Индия гэдэг нь мөн адил Хинду гэдгээс үүссэн байна.

Ямайк: Нутгийн индианчуудын хэлэнд “нamaica” гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.

Венесуэл: “Бяцхан Венеци” гэсэн үгний товчилсон хэлбэр

Вьетнам:  “Өмнөдийн газар нутаг”.

Япон: Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь “наран ургах зүгийн орон” гэсэн утгатай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.