Хүн дайраад зугтсан этгээдийг баривчиллаа

Twitter Print
2014 оны 10-р сар 12-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

2014.10.09-нөөс 10-нд шилжих шөнө 03:00 цагийн орчим БГД-ийн нутаг Өргөө кино театрын урд замд зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан жолоочийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд энэ сарын 10-нд 12:00 цагийн орчим БЗД-ийн нутаг Сансарын аюулгүй тойрог орчмоос олж илрүүлэн тус хэргийг НЗЦГ-т шалгаж байна. Орчлон хорвоо дээр ул мөр нь үлддэггүй зүйл гэж байдаггүй бөгөөд тэр дундаа авто аваарын хэргийг харсан гэрч, бүртгэсэн камер, хэргийн газарт үлдсэн будгийн хэлтэрхийгээр ч тухайн хэрэгт холбогдолтой автомашиныг олж тогтоох бүрэн боломжтой гэдгийг хүн бүр санаж хэрэг осол гаргасан бол заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж өөрийн үнэн зөвийг шалгуулж байх ёстой гэдгийг байнга санаж явах хэрэгтэй.

Эрх зүйн мэдлэг муутай, хэргийг нуугаад өнгөрч болно гэсэн энэхүү буруу бодлоосоо болж олон арван хүн шоронгийн хаалга татаж байна!!!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.