Уураа хянахын ашиг тус

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 12:46 цагт
Мэдээний зураг,

Залуу байхдаа би уур уцаарынхаа талаар жаахан буурь суурьтай ханддаг байх юм яав даа гэж боддог юм. Уурыг би удирдах биш харин уур намайг удирдаад байгааг мэддэггүй байж.

Уур хилэн дээд цэгтээ хүрэхийн алдад бид бодлоготой үйлдэхээ, болгоомжтой ярихаа больж энгийн үед бол зайлсхийж болох байсан зүйлсээ хэлдэг, хийдэг. Бид уураа хянаад аливааг зөнд нь орхивол яах бол? Энэ зөнд нь орхих, төгс бусыг хүлээн зөвшөөрөх явдал нь гэр бүл, найз нөхөд, сайн сайхныг хүсэгчдийн харилцаа холбоог амьд байлгах цор ганц арга зам болох нь бий.

Илүү хүлээн зөвшөөрөх, зарим үед бусдын бодлыг ойлгохыг хичээх, хүмүүст гэхээсээ илүүтэйгээр тэдний өнгөц байр суурьт бурууг тохох зэрэг нь биднийг уур уцаараа дарах, харилцаа холбоо тасрахаас сэргийлэх, үл ойлголцлыг газар авахуулахгүй байлгахад тус болно. Үүнд уур уцаарын мундаг менежмент шаардлагатай. Нөхөрсөг шийдэлд хүрэхийн тулд уур хүрсэн үед тэвчих, юу ч хэлэхгүй байх, бодох, тунгаах, реакцилахгүй хариулах зэрэг туршилтуудыг бид өөрсөд дээрээ хийх хэрэг гарна.

Хянаагүй уур дэлбэрвэл засч залруулж боломгүй алдаа, буцааж боломгүй шийдвэрүүд улмаар мөнхийн харууслыг авчирч болно. Эр зориг гэдэг уураа гаргахад бус барихад байдгийг санаж явах хэрэгтэй.

С.Эрдэнэбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.