Анкарагийн гудамжинд “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөг болно

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар Соёл Урлагийн Их Сургуультай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг 10 дугаар сарын 11-нд буюу өнөөдөр 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон нийслэлийн иргэд оролцдог тус өдөрлөгөөр СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан ёслолын парад хийх юм.

Мөн энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилттой байгууллага аж ахуйн нэгж, “Дулаан байр-Тохижилт” орон сууцны шилдэг СӨХ-г шалгаруулдаг уламжлалтай. Өдөрлөг болохтой холбогдуулан СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар хүртэлх замын хөдлөгөөнийг 10 дугаар сарын 11-ний 00 цагаас 18 цаг хүртэл замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаана. Энэ хугацаанд тус чиглэлд явдаг нийтийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн Тээврийн газраас зохицуулалт хийж, маршрутыг өөрчилжээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.