Австрали улс Зул сарын баяраар олон улсын хилээ нээнэ гэлээ

Twitter Print
2021 оны 10-р сар 02-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Холбооны Засгийн газар хилээ 12-р сарын 25 гэхэд нээхээр төлөвлөж байна хэмээн Австралийн Аялал жуулчлалын сайд Dan Tehan мэдэгдлээ. Түүний хэлж байгаагаар Австралиас өөр улс руу, мөн Австрали руу буудлын тусгаарлалтгүйгээр орж ирдэг болох систем нэвтрүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.

Ингэж зорчих иргэд вакцин хийлгэснээ баталсан гэрчилгээтэй, түүнийгээ харуулах QR Code-тойгоор явдаг байхаар бэлтгэж байгаа гэнэ.

Гэхдээ энэ бол суурь төлөвлөгөө. Бид нийт хүн амын 80 хувь нь бүрэн вакциндаа хамрагдсан үед хэрэгжүүлэх боломжтой болно гэж нэмж хэлсэн байна. Төлөвлөгөө ёсоор бол 16-аас дээш насныхны 80 хувь нь COVID19 вакцины 2 тунгаа хийлгэсэн үед орж, гарах олон улсын хилээ нээх юм.

AstraZeneca (or Vaxzevria), Pfizer, Moderna болон Johnson and Johnson вакцины аль нэгнийх нь эхний тунг хийлгэсэн Австраличууд богино хугацаанд гэрийн тусгаарлалтад орж эх орондоо ирэх боломж ч бүрдэх юм байна.

South Australia муж ийм богино хугацааны гэрийн тусгаарлалттайгаар иргэд хүлээж авах хөтөлбөрөө эхлүүлсэн байгаа бол NSW муж тун удахгүй эхлэхээр бэлтгэж байна.

Мөн Аялал жуулчлалын сайдын хэлж байгаагаар Австралийн вакцины пасспорт бусад ихэнх оронд үйлчлэхээр байгаа гэлээ.

Эх сурвалж: https://www.abc.net.au/.../international-covid.../100483178

Д.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.