Английн хатан хаан Анжелина Жолийг одонгоор шагнажээ

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Их Британий хатан хаан ІІ Елизавета алдарт жүжигчин Анжелина Жолийг ордондоо хүлээн авч, "Хүндэт хатагтай" одонгоор шагнажээ. Хатан хаан ийнхүү бэлгийн хүчирхийллийн эсрэг Анжелина Жолийн хийж байгаа ажлыг өндрөөр үнэлсэн байна.

Уг нь Америкийн иргэнд ийм шагнал олгодоггүй аж. Тэр бүү хэл Анжелина шиг ийм залуудаа уг шагналыг хүртсэн хүн ч байхгүй гэдгийг онцолжээ.

Шагнал гардуулах үед хааны ордонд Анжелинагийн нөхөр Брэд Питт болон хүүхдүүд нь хүрэлцэн ирж, байлцлаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.