Дарханд хүүхдүүд дахиад хорджээ

Twitter Print
2014 оны 10-р сар 11-нд 14:57 цагт
Мэдээний зураг,

Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоолны хордлго гаржээ. Тодруулбал Шарын гол сумын 11 жилийн хоёр сургуулийн 6 а бүлгийн хүүхдүүд гэдсээр нь өвдөөд, бөөлжөөд байна, одоогоор 12 хүүхэд үзүүлж, дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр гэсэн дуудлага ирсэн байна. Үүнтэй холбоотойгоор таван өвчтнөөс ходоодны угаадас, хоолны найман дээж, хүнсний бүтээгдэхүүний 14, усны хоёр сорьц, таван арчдас авч МХЕГ-аас лабораторит хүргүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар 16 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг эх сурвалж хэлж байна.

Харин тус ангийн үлдсэн 16 хүүхэд болон ангийн багшийг эмчийн хяналтад хамруулаад байгаа ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.