Та хүүхдийнхээ 6 насны араа шүдний талаар мэдэх үү

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн анхны сүүн шүд дунджаар 6 сартайд шүдлэж 2 нас 6 сартайд нийт 20 сүүн шүд шүдлэж гүйцэнэ. Дунджаар 6 настайгаас сүүн үүдэн шүд солигдож шинэ шүд ургадгийг эцэг эхчүүд сайн мэдэж байгаа.

Харин 6 настайд байнгын их араа шүд шүдний эгнээний хамгийн хойно ургаж гарч ирдэг гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Энэ шүд бол бидний хэлж заншсанаар ясан шүд бөгөөд хамгийн том хэмжээтэй байнгын шүд юм.

Яагаад энэ шүдэнд анхаарал хандуулах ёстой вэ?

Дээр дурьдсанчлан байнгын их 1-р их араа шүд нь амны хөндийн хамгийн том хэмжээтэй шүд учраас зажлах бутлах үйл, хэл яриа болон гоо сайхны хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон эцэг эх энэ шүдийг сүүн шүдтэй андууран, "солигдох шүд" гэж боддог учраас цоорлоос хамгаалах тал дээр төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Mon Family Dental Clinic - Mon Family Шүдний Эмнэлэг-н зураг.

Манай улсын хүн амын дунд байнгын 1-р их араа шүдийг эрт авхуулсан тохиолдол 35-с дээш насныханд түгээмэл тохиолддог. Үүнээс үүдэн хатуулаг хоол идэж чадахгүй байх, хэл ярианд өөрчлөлт орох, бусад шүднүүдэд зай гарах, хацар хонхойж унжих гэх мэт маш олон сөрөг үр дагаварууд гардаг.

Тиймээс та хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндэд анхаарал хандуулан байнгын араа шүдийг анх шүдэлсэн цагаас нь эхлэн анхаарч, цоорлоос хамгаалах эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Mon Family dental clinic

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.