
Х.Нямбаатар: Гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны гуравдугаар сарын 7-нд болж, дараах асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “Таван Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй.
“Шувуу” ажиллагааны хүрээнд буюу мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээллээ. Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх, хууль хяналтын байгууллагыг энэ чиглэлийн ажлаа эрчимжүүлэх чиглэлийг өгсөн.
Энэ дагуу АТГ, УЕПГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул, цагдаагийн хэлтсийн дарга асан Үржинбадам, Сандагдоржийн Төмөрбат, Пандийгийн Болортуяа, Төмөрсүхийн Отгонбаатар, Батсуурийн Мөнхзул, Туяагийн Даниэл, Цэдэнбалын Учрал (хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн), Бундарцэгийн Алтанцэцэг, Александр Евгеневич Новошилов, Лувсанноровын Алтантулга Ванчигдоржийн Түмэнжаргал, Өлзийсайханы Хонгорзул, Жамъянгарвын Отгонбаатар, Ганзоригийн Мягмаржав, Даваадоржийн Отгонцэцэг, Талелханы Авжат, Буянзаяагийн Билгүүн, Шалийн Жандос, Батдамдингийн Баттулга, Нанзаддоржийн Билэгбаатар, Магсарын Чимэддорж, Батмөнхийн Учрал, Мөнхтуяагийн Жавхлан, Авирмэдийн Ганзориг, Цэдэндоржийн Цэрэнчимэд, Нямдаваагийн Сувд-Эрдэнэ, Цогбаярын Амархүү, Дулмаагийн Лүндээдорж, Цэвэлмаагийн Алтанцэцэг, Буяндэлгэрийн Нямдаржаа, Дэнзэнгийн Нандинцэцэг, Дамдинсүрэнгийн Төгс-Эрдэнэ, Кэвин Майклын Болор-Эрдэнэ, К.Наурызбек, Баатарчулууны Хосбаатар, Дашаагийн Батхишиг, Төгсмандын Жавзанноров нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна.
Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд буюу яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Оргон зайлсан гэж хэлэх боломжгүй. АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа өнөөдөр Нийслэлийн прокурорын газарт хүргүүлнэ.
Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохин байгуулна гэдгээ хэлсэн. Ингэд нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрахаар болж байна.
Бид 23 улстай харилцан туслалцах эрх зүйн гэрээтэй. Тэдгээр улсаас тусламж хүснэ. Мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж буй хүмүүсээс 22-ыг нь улаан булантад, үлдсэнийг нь хөх булантад зарласан. Оргон зайлсан хүмүүсийн 80-90 хувь нь аль улсад байгааг бид мэднэ. Тэдгээр улсын хууль сахиулах байгууллагатай гадаад харилцааны шугамаар хамтран ажиллана. "Шувуу" ажиллагаатай төстэй, гадаад улсуудын туршлагыг судалсан. Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулан, шударга шүүхэд шилжүүлнэ гэлээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.