
Тулай нь архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, таргалалтаас шалтгаалан биед явагдах бодисын солилцооны хэвийн үйл явц алдагдан цусан дотор байх шээсний хүчил хэвийн хэмжээнээс ихэссэнээс үүсдэг эмгэг.
Шээсний хүчил нь 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис бөгөөд хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшлах ёстой байдаг.
Гэтэл дээр дурдсан шалтгааны улмаас биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаж чаддаггүй бөгөөд илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралдана.
Шээсний хүчил эрхтэнд хуралдахад яг л өргөс орсон мэт мэдрэмж төрөх ба маш хүчтэй өвдөлт өгдөг
Улайж хавдаж гишгиж чадахгүй болдог.
Тулайн үений үрэвсэл дөрвөн үе шатаар явагддаг байна
• Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
• Тулайн хурц артрит.
• Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе
• Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.
Өвчний шалтгаан
-Хооллолтын хямрал
-Наранд халах
-Хөлөрсний дараа салхинд цохиулах, халуун хүйтэн харших
-Бэртэж гэмтэх
-Удаан алхах, гүйх, бариу гутал өмсөх
-Шээс хөөх болон зарим эмийн бодисыг хэтрүүлэн хэрэглэх
-Шижин өвчнөөр өвдөх
-Удамшлын урьдчилсан хүчин зүйл
-Артерийн даралт ихсэх өвчин
Оношлогоо
Бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгөхөд шээсний хүчил ихэссэн байна.
Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.
Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны хэлбэр алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг.
Цаашид гарах эрсдэл
Хэрэв тулайг эмчлэхгүй, хоолны дэглэм сахихгүй бол хурцдах үе нь үргэлжлэх ба цаашид бөөрний чулуу үүсэх, бөөрний дутагдал үүсэх аюултай.
Эх сурвалж: Их Номгон дорнын уламжлалт эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.