
ХУЯН ХӨӨРӨХ ЭМГЭГ
Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.
Энэхүү эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.
Шинж тэмдэг: Хүзүү толгой хөшиж хөөрөх, гар доошоо хүндэрч өвдөнө, хүзүүний булчин чангарч хөших, дал мөрөөр өвдөх, бие зарайх, хөлрөх, зүрх дэлсэх, ам хатах, дотор муухайрах, царай цонхийж нүдний эргэн тойронд хөх туяа татах гэх мэт.
Хуян үүсэх шалтгаан:
Амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, олон цаг сууж оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, жолооч, оёдолчин зэрэг суугаа хөдөлгөөн багатай ажил хийдэг, мөн хэвтэж зурагт үзэх, ном унших, дэрээ буруу дэрлэж унтдаг зэргээс үүснэ.
Хуян хөөрөх эмгэгийг үед булчин суллах, бумба , зөгийн балтай татлага, жин, шарлага эмчилгээ хийлгэнэ.
Зохих эмчилгээг хийлгэснээр дал мөр орчим булчин суларч тархинд очих цусан хангамж сайжирч толгой өвдөх, хөшиж хөөрөх зовуурь арилна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.