“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай онлайнаар англи хэл зааж байна

Twitter Print
2020 оны 06-р сар 27-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Гэр бүлийн хамт Тайландын вант улсад зорчиж, улмаар коронавирус цар тахлын улмаас тэндээ дөрвөн сар гаруй хугацаанд гарцсан “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай энэ сарын 21-нд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн.

Тэрбээр холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлалтад байгаа юм. Тэгвэл тусгаарлалтад байх хугацаандаа зүгээр суухыг хүссэнгүй онлайнаар хүүхдүүдэд зориулан англи хэлний хичээл зааж эхэлжээ. Түүний хичээлийг хичээнгүйлэн давтаж, онц сурсан хүүхдүүдийг 10000 төгрөгөөр  урамшуулна гэдгээ мэдэгдээд амжив.

Л.Гүндалай тусгаарлалтын хугацаанд УИХ-ын ээлжит сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшсэн. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гадаадад байсан тул бусад нэр дэвшигчдийн адил сурталчилгаа хийж чадаагүй. Гэсэн ч, хамгийн олон санал авсан улстөрчдийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.