
Сингапурт саяхан дэлхийн архитектурын уламжлалт долдугаар наадам болж өнгөрлөө. Жил бүр зохион байгуулдаг уг наадмын инноваци дизайны шагналыг 30 барилгын төсөлд гардуулсан байна. Тэдгээр төслүүд дотроос зарим нь өнөөдөр биелэл олж, гайхамшигтай барилга болон сүндэрлэсэн байхад бусад нь ирээдүйд төлөвлөгдөж байгаа аж.
Business Insider цахим сэтгүүлээс эдгээр барилгуудын төслүүдийг танилцуулсан байна. Барилга, архитектурын ирээдүйн чиг хандлага ямар болохыг эндээс харж болох юм.
1. Оны шилдэг барилга (наадмын тэргүүн барын шагналт)
Вьетнамын Хошимин хотод сүндэрлэх «Гонхон», харин шашинтай хамааралгүй. Олон талт үйл ажилллагаатай залуусын төв байхаар төлөвлөсөн, хурим найр, хурал цуглаан зохион байгуулах болон үзэсгэлэн үзэж, хоол унд, аяга кофе уухаар орсон болохоор уг цамхаг ердөө 10х20 метр талбай эзлэх аж. Орон зайг дээд зэргээр ашиглаж, маш бага зардлаар босгох боломжтой.
2. Хамгийн тохилог офис
Австралийн Сидней хотын Либерти-плейст сүндэрлэх 42 давхар уг шилэн барилга Legion House нэртэй бөгөөд офисийн өрөө, 5 ресторан, бар, кафе, тансаг загварын газруудтай аж.
Энэтхэгийн Ахмадабад хотод офисийн зориулалттай ийм барилга барихаар төлөвлөж байна.
3. Хамгийн сайхан харагдах байдал
Шинэ Зеландын Оклендийн нисэх онгоцны буудал яагаад энэ ангилалын шагнал хүртэх болсон нь хаарваас ойлгомжтой, уг барилгыг «Бүтээлэгтэй» хэмээн нэрлэх болжээ.
4. Орон сууцны хамгийн сайхан барилга
Осло хот дахь орон сууцны цогцолбор, барилгын орой дээр шахуу маш өргөн зай эзэлсэн талбай гаргаж өгсөн байна. Төслийн нөхцөл ёсоор барилгын суурь хэсгийн тавин хувьтай тэнцэх хэмжээний уг талбайд цэцэрлэгт хүрээлэн бүрдүүлж өгсөн байна.
5. Хагийн сайхан худалдааны төв
Туркийн Бодрум хотоос холгүй аялал, жуулчлалын Ялыкавак төвийн худалдааны их дэлгүүр.
Ираны Исфахан хотод байгуулах «Үлгэрийн мэт худалдааны төв»
6. Хамгийн шилдэг спортын төв
Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн суурин дээр босох спортын цогцолбор.
7. «Зочид буудал, чөлөөт цаг» ангилалын шилдэг төсөл
Вьетнамын хязгаар нутгийн Шонла хотын Son La Complex зоогийн газар.
Туркийн Антакья хотод байгуулах «Музейн зочид буудал» төсөл.
8. «Тээвэр» ангилалын шилдэг байгууламж
Английн Халл хотын явган хүний шилждэг Scale Lane Bridge гүүр. Усан замын тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийн тулд гүүр дээшээ өргөгдөж салах бус, шилжих үед хүмүүс дээр нь усны мандал дээр тогтсон мэт зогсож байж болдог байна.
9. Хамгийн тансаг харш
Шинэ Зеландын умард арал дээрх Dune House.
10. Шилдэг байшин
Вьетнамын Хошимин хотын хүн ам шигүү суурьшсан дүүрэг орших «Моддын байшин». Тус улсын олон хот суурингууд хотжилын улмаас сөрөг үр дагварт нэрвэгдэх болжээ. Хошимин хотод гэхэд ногоон хүрээлэл хотын нийт нутаг дэвсгэргийн дөнгөж 0,25 хувийг эзэлдэг байна. «Моддын байшин» төсөл, хот суурин байгаль орчины уялдааг сэргээхийг уриалж байгаа аж. Уг барилгын бетон хашлагтай дээвэр халуун орны ой модод ургах нөхцөл бүрдүүлсэн «сав» болж өгч байгаа аж.
Австралийн дарс буйлуулах хөндий Hunter Valley-д босох «Чидун жимсний төгөл» төсөл
11. Шидэг сургууль
Британийн Стратфордын Чобхэм академийн төсөл
Вьетнамын нийслэл Ханой хотын Мэдээлийн технологийн их сургуулийн дэргэд босох «Техникийн корпус»
12. Оны тэргүүн ирээдүйн төсөл
Канадын архитектурын хоёр бүлэг хамтарсан Урлагийн галерей төсөл.
13. Ирээдүйн туршилтын төсөл
Италийн Милан хотод төлөвлөж буй «Хурмастын ферм»

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505