Л.Гансүх ирэх долоо хоногоос өлсгөлөн зарлана гэжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-аас хорьж, шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн долдугаар сарын 29-нд цагдан хорьсон бөгөөд батлан даалтад гарах хүсэлтээ удаа дараа тавьсан ч хүлээж авахгүй байгаа аж. Тиймээс шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ирэх долоо хоногийн эхээр өлсгөлөн зарлахаар болжээ. 

Тэрбээр "Нүүрс" хөтөлбөрт холбогдуулан шалгаж байгаа үндэслэлүүд нь хууль бус төдийгүй, АТГ-ынхан эрхийг нь ноцтой зөрчиж байгаа талаар өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байсан билээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.