Оросууд матар идэх дээрээ тулжээ

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Барууны орнуудаас Оросод тулгасан эдийн засгийн хориг арга хэмжээний уршгаар тус улсад мах, махан бүтээгдэхүүний онц хомсдол тулгарсан нь тодорхой болж байна. Ирэх өвөл гэхэд махны үнэ дээд хэмжээнд хүрэхээр үзүүлэлт одооноос харагдаж байгааг шинжээчид тэмдэглэж байгаа аж. ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хяналт тавих хорооноос (Россельхознадзор) саяхан Филиппинээс матрын хөлдөөсөн мах худалдан авахаар Coral Agri-ventures Farm корпорацитай гэрээ байгуулжээ. ТАСС агентлагийн мэдээлснээр, эдийн засгийн хориг арга хэмжээний үр дүнд Оросууд хоол ундныхаа сонголтыг баяжуулж, илүү ховор чамин зоог хүртэх болж байгаа аж.

Россельхознадзор, Филиппиний хөдөө аж ахуйн яамны хүсэлтийн дагуу Казахстан болон Белоруссийн мал эмнэлгийн албадтай зөвлөлдөн Гаалийн холбооны улсуудын нутаг дэвсгэрт Филиппиний хүнсний бүтээгдэхүүн оруулах шийдвэр гаргах болж байна. Оросын Холбооны гаалийн албаны мэдээллээр бол тус улс урьд өмнө нь Филиппинээс матрын мах худалдан авч байгаагүй аж. ОХУ өнгөрсөн наймдугаар сарын 7-нд  Европын холбоо, Австрали, Канад, Норвег, АНУ-аас мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон. Украины зүүн бүс нутгийн хямралын улмаас Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд хариу барьсан уг захирамжын дагуу импортлохыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт  сарын сүүлээр улам өргөжсөн билээ. Харин энэ үед Россельхознадзороос Хятад, Турк, Серб, Египт, Маврики, Эквадор, Чили, Колумб, Мексик, Бразил, Шри-Ланк, Парагвай, Гватемал, Аргентин зэрэг улс орнуудтай хэлэлцэж ОХУ-д төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн импортлох, цаашид өргөжүүлэх шийдвэрт хүрсэн байв. Уг яриа хэлэлцээрээр Оросууд мах, сүү, хүнсний ногоо, жимс, загас, далайн бүтээгдэхүүн зэрэг бүх төрөл зүйлийн хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах болсон ч өнөөдөр эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа бололтой. Тиймээс ч Оросын хэвлэл мэдээллүүд ,хэрвээ нөхцөл байдал иймэрхүү маягаар үргэлжилбэл Оросуудын хоол хүнс  ойрын ирээдүйдээ хэрхэн өөрчлөгдөх бол гэх ноцтой асуулт тавьж, халуун орны хачин жигтэй хоолнууд харуулсан бичлэг сонирхуулж байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.