“Рома” клуб буурь сэлгэнэ

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Италийн “Рома” клуб удахгүй шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болно. Энэ тухай Нийслэлийн багийн ерөнхийлөгч Жеймс Палотта мэдэгдлээ. Уг цэнгэлдэх хүрээлэн нь 52.000 хүний суудалтай бөгөөд ирэх онд барилгын ажлаа эхлэх юм байна. Зөвхөн дэд бүтцийн асуудалд л хэдэн зуун сая доллар зарцуулахаар төлөвлөжээ. 1960 оны зуны Олимпийн наадмыг зохион байгуулсан “Олимпик” цэнгэлдэх хүрээлэнд “Рома” клуб тоглолтоо хийдэг. Гэхдээ дээрх стадионыг “Лацио” клубын хамтаар эзэмшдэг аж.

1984 онд “Аваргуудын лиг”-т дэд байр эзэлж байсан “Рома” клуб “Сери А”-д 1942, 1983, 2001 онд гурван удаа түрүүлсэн байна. Мөн Италийн цомд есөн удаа түрүүлсэн шилдэг баг юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.