Завханд хөл хорио тогтоогоод байна

Twitter Print
2014 оны 10-р сар 10-нд 09:29 цагт
Мэдээний зураг,

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хоёр аймгийн нутагт боом, тарваган тахал гарсныг анхаарууллаа. Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын шижигтэй тохиолдол илэрчээ. Тус сумын 44 настай иргэн, эрэгтэй Д өнгөрсөн сарын 21-нд зургаан тарвага агнаж, махыг нь идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч өвчтөнөөс авсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийж байгаа аж.

Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг нь хянаж, урьдчилан сэргийлэх эмичлгээнд хамруулж хөл хорио тогтоогоод байгаа аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.