Үерт автсан Синдх мужийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна

Twitter Print
2022 оны 09-р сар 08-нд 13:24 цагт
Мэдээний зураг,

Үерт автсан Синдх мужийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна

Үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн  Пакистаны Синдх мужийн эмнэлгүүд өдөртөө хэдэн зуун хүн хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсээр байна. 

Синдх мужийн Даду хотын эмнэлэг сүүлийн хэдхэн өдөрт нийт 72 мянга гаруй өвчтөн хүлээн авсны дийлэнх нь үерт автсан бүс нутгаас ирсэн суулгасан, гэдэс нь өвдсөн зовуурьтай өвчтнүүд  байжээ. 

Синдх мужид л гэхэд хэдэн зуун мянган айл өрх усанд автаж, иргэд хоол хүнс, эм тарианы ноцтой хомстолтой тулгараад байна. 
 
Синдх мужийн Даду дүүрэг бүхэлдээ усанд автаж, нэг том нуур аятай болсон байна. Даду хотын нийт 350 мянган хүн амын 5-10 хувь нь гэрээсээ гарч явж чадалгүй, усанд боогдож, гацсан байдалтай байна. 

Иргэд бохирын ус, үерийн ус холилдсон ногоон усанд сэлж, зарим нь завины тусламжтай зорчиж байна. Пакистаны засгийн газар, төрийн бус байгууллагуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд маш хүндрэлтэй байгаа аж. 

Өнгөрсөн 6-р сарын дундаас Пакистанд борооны улирал эхэлсэн ч энэ удаа олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас үргэлжлэн орсны улмаас Пакистаны нутаг дэвсгэрийн 1/3 нь усанд автаж, зам гүүр нурааж, иргэд, мал амьтдын аминд хүрсэн билээ. Үерийн гамшигт 35 сая гаруй хүн ямар нэг байдлаар өртөж, 1250 гаруй хүн амь үрэгдээд байна.

Эх сурвалж: The Guardian 

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (197.211.58.13) 2022-09-09 14:36
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах